1072 хувьцааг “амилуулах” хоёр хувилбар


Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийжногдол ашиг хуваарилахгүй байхаартогтсонГэхдээ иргэдэд ногдож байгаа хувьцаакомпанийн ашгийг харвал нэг иргэнд 3000 төгрөг ногдох тооцоохийж хэд хэдэн хувилбар гаргасан тухайгаа долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчид танилцуулж байвГэвчЕрөнхийлөгчийн зүгээс “ЭрдэнэсТавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтайажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж, 3000 төгрөгбиш 300000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах санал гаргасан юм.

Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “ЭрдэнэсТавантолгой” ХКийн Гүйцэтгэх захирлынүүрэг гүйцэтгэгч Б.ГанхуягХөрөнгө оруу­лалтын газрын захи­рал С.Ашидмөнх нар өчигдөр 1072 хувь­цааг “амь” оруулах хоёр хувилбарыг Ерөн­хийлөг­чид танилцууллаа.

 Иргэдэд ногдол ашиг тараах эхний хувилбар нь “ЭрдэнэсТавантолгой” компанийн хувьцааны одоогийн эзэмшлийндагуу иргэн бүрт 300 мян­ган төгрөгийн ногдол ашиг тараахын тулд 300 орчим сая метр куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олбор­ложборлуулах шаард­лага­тайГэсэн ч ком­пани өнгөрсөн онд 47 сая метр куб уулын цулхөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанднэмэг­дүүлэх боломжгүй гэлээ.

Харин хоёр дахь хувилбар нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах юмЭнэ ньтөрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдажодоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаасхуваарилалт хийх хувил­бар ажИнгэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилжтус сандхуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой юм байнаЭнэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваа­рилах боломжтой бөгөөд компанийн өрт­гийг бууруулснаар 300 мянган төгрөгийн ногдол ашигтараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.

Тэдний саналыг сонс­соны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндсэн хуулийн 6.1-т “… байга­лийн баялаг гагцхүү ард түм­ний мэдэл, төрийн хам­гаа­лалтад байна” гэс­ний дагуу байгалийн баял­гаас ард иргэдэд ног­дол ашиг тараах асууд­лаар удахгүй УИХ-д хуулийн төсөл өргөн барина. Хуулийн төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн 85 хувийг иргэдэд шилжүүлэх замаар иргэн бүрт очих ногдол ашгийн хэмжээг өсгөх болоод иргэдийн хувь­цааг хамгаалах асуу­­дал тусгагдаж бай­гаа. Компанийн удирд­лагуудын ногдол ашиг ху­ваарилах саналыг дэмжинэ” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд