О.Баасанхүү: 100 тэрбумаар зуух тараасан хүмүүсээ шоронд хийгээч ээ


Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хэн утааг үнэрлэж тестэнд орсон юм бэ. Яндан тараадаг сайдтай болохгүй ээ. Байгаль орчноо хамгаалдаг сайдтай л баймаар байна. 100 тэрбумаар зуух тараасан хүмүүсээ шоронд хийгээч ээ. Шоронгийн хаалга чинь хүлээгээд байна. Ийм хүмүүсийг Их хуралд байна гэхээр хүмүүс уурлаад байна. Ийм зуух тараах зүйл санаачлаад байгаа хүмүүс өөрсдөө санаагаараа огцрооч. Агаарын юм ярихаа болиоч" гэв.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд