Г.Төгсцогт дэлхийд чансаагаараа шилдэг аравт багтжээ


Монгол улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 10 дахь тулаан хийж Колумб боксчин Оскар Эскандоныг гуравдугаар үед хүнд цохилтоор ялсан. Тус тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болсон юм.

Энэхүү тулалдааны дараа мэргэжлийн боксын чансаа дахин шинэчлэгдэж, Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Г.Төгсцогт шилдэг аравт багтжээ.

Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байжээ. Мөн 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан байна. “Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байжээ.

Г.Төгсцогтийн өмнө Мексикийн гурав, Английн дөрөв, АНУ-ын хоёр, Монголын нэг тамирчин багтсан байна.

 

 

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд

  • wedswjms
    Jun.06.2018 Хариулах
    1
  • Зочин
    Sep.18.2018 Хариулах
    sain ymaa