Испанид "Үхсэн" хүн амилжээ


Испанийн хойд хэсэгт орших Астур мужийн шоронд хоригдож байсан Гонсало Монтойя Хименес гэх эр хэдэн цагийн турш ухаан ороогүй бөгөөд гурван эмч үзсэнийхээ дараа "амьсгал хураасан" хэмээн дүгнэж, цогцос хадгалах байр руу шилжүүлжээ.

Цогцсыг гэр бүлийнхэнд нь үзүүлж, задлан шинжилгээ хийхээс хэдхэн цагийн өмнө хоригдол эр ухаан орсон талаар “ВВС” агентлаг мэдээлсэн байна. Эдүгээ Хименес Астур мужийн төв Овьедо хотын нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмч нарын хяналтад байгаа аж.

Испанийн “Telecinco” телевизийн сувгийн мэдээлснээр, тус эмнэлгээс “Өвчтөний бие хөшсөн байхад амьсгал хураасан гэж дүгнэсэн байж магадгүй” гэж мэдэгджээ. Гэвч албан ёсоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа аж. Гурван эмчийн хувьд шоронд ажиллаж байсан бөгөөд хоригдлын биеийг үзэж, амьсгал хураасныг нь тогтоон, цогцос хадгалах газар руу авч явахыг зөвшөөрсөн байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд